Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмэгтэйчүүдийг чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь хөгжлийн чухал зорилт болохыг онцлов

ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы 3 дугаар хорооны энэ 10 дугаар сарын 4-ний нэгдсэн хуралдаанаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, чадавхижуулах асуудлыг авч хэлэлцлээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож, Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь Монгол Улсын үндэсний хөгжлийн чухал зорилт болохыг онцолж, Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, чадавхжуулахад гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн аж байдлын өнөөгийн байдал, жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад гарсан ололт амжилтыг дүгнэн, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам