Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 руу салдаг замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр /2019.10.07/-өөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдгийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна.

Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ.

Иймд заасан тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. /Дээрх зурагт харуулав/

 

Эх сурвалж: ТЦА