Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос хууль бус цагаачдыг хилээр гарахад нь нарийвчлан шалгадаг болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар тус улсаас явж байгаа хууль бус цагаачдад тавих хяналтаа чангатгахаар болжээ.

Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгост “хараар” амьдарч байсан гадаадын иргэд сайн дураар тус улсаас явахдаа цагаачлалын албанд тухайн өдрөө мэдэгдээд хилээр гардаг байв.

Харин энэ долоо хоногоос хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу явахаасаа 3-аас 15 ажлын өдрийн өмнө цагаачлалын албанд мэдэгдэж, ямар нэг гэмт хэрэг үйлдсэн эсэхээ шалгуулдаг болж байгаа ажээ.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байсан Казахстаны иргэн Сөүлээс зүүн өмнө зүгт 400 км зайтай орших Чанвон хотод автомашинаар бага ангийн сурагчийг мөргөөд зугтсан байна. Тэрээр гэмт хэрэг үйлдсэнийхээ маргааш Өмнөд Солонгосоос гарч явсан нь эрх баригчдыг журмаа өөрчлөхөд хүргэсэн гэнэ.

Одоо тус улсын засгийн газар сэжигтнийг буцааж ирүүлэх асуудлаар Казахстаны талтай хэлэлцэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News