Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин төрсөн өдрөө Сибирийн хөвчид угтжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр 67 нас хүрч байна. 

Тэрээр амралтаа Сибирийн хөвчид өнгөрүүлэх дуртайгаараа алдартай. Тэгвэл Путин өнгөрсөн амралтын өдрүүдийг уламжлал ёсоор Тувагийн байгальд амарч өнгөрөөжээ.

Түүнийг ОХУ-ын батлан хамгаалахын сайд, Тувагийн уугуул Сергей Шойгу дагалдсан байна.

Кремлиэс нийтэлсэн видео бичлэгт Путин, Шойгу нар “off road” ангиллын хоёр хүний суудалтай машинаар ууланд аялж байгааг үзүүлжээ. Мөн Путин ууланд алхаж, байгалийн сайхныг таашааж байгааг үзүүлсэн байна.

 

 

Эх сурвалж: Russia Today