Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу тэмцэгч Грета Тунбэрг ОХУ-ын ерөнхийлөгчийн шүүмжлэлд хариу барив

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн, 16 настай Швед охин Грета Тунбэрг өөрийг нь шүүмжилсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өвөрмөц аргаар хариу барьжээ.

Грета нь өнгөрсөн сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын чуулганы үеэр дэлхийн улс орнуудын удирдагчдыг гараг ертөнцөө аврах үйлсэд хангалттай санаа тавихгүй байна хэмээн шүүмжилж, загнаж алдашрсан юм.

Лхагва гарагт Москвад болсон арга хэмжээний үеэр Путин “Би түүнийг дэмжихгүй байгаа. Грета сайхан сэтгэлтэй, сайн охин гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ орчин үеийн дэлхий ертөнц ямар хурдтай өөрчлөгдөж байгаа талаар хэн ч түүнд сайн тайлбрлаж өгөөгүй бололтой” хэмээн ярьсан байна.

Тэрээр байгаль орчныг хамгаалах талаар залуу үеийнхэн санаа тавьж байгаа нь сайшаалтай хэрэг боловч экстрем үзэл бодолтой этгээдүүд Гретаг ашиглаж байж болзошгүй гэж бодож байгаагаа хэлжээ.

“Өсвөр үеийнхэн, хүүхэд багачуудыг экстремист зорилгод ашиглуулахгүйн төлөө насанд хүрэгчид чадах бүхнээ хийх ёстой” гэж Путин анхааруулсан юм.

Тэгвэл энэ мэдэгдлийн дараа Грета Тунбэрг өөрийн твиттер хуудасны тодорхойлолт хэсгийг “Сайхан сэтгэлтэй боловч мэдээлэл муутай охин” гэж өөрчилжээ.

Тэрээр өөрт нь шүүмжлэлтэй хандсан улс орнуудын удирдагчдад ийм аргаар хариу өгч байгаа.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг “Ирээдүйгээ гайхамшигтай, гэрэлтэйгээр төсөөлж буй аз жаргалтай жаахан охин” гэж өхөөрдсөн бөгөөд энэ явдлын дараа Грета твиттер хуудасныхаа толгой хэсгийг мөн энэ үгээр өөрчилж байв.

 

Эх сурвалж: AFP