Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн болон татгалзсан гишүүд

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 35.8 хувийн саналаар хоригийг хүлээж авах шийдвэр гаргалаа. УИХ хоригийг хүлээн авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг дахин хэлэлцэх юм. 

УИХ-ын дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх тухай заалтын 31.6-д "Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ" хэмээн заажээ. Гишүүдийн 64.2 хувь нь хоригийг хүлээж авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, 66.6 хувьд хүрээгүй учир хоригийг хүлээн авахаар болжээ. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаас татгалзсан болон дэмжсэн гишүүдийн нэрстэй танилцана уу.