Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энхтайваны өргөн чөлөөний замын баруунаас зүүн чиглэлийг түр хаана

ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энхтайваны өргөн чөлөөний замын баруунаас зүүн чиглэл буюу Нарны гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 5-ны 23:00 цагаас 2019 оны 10 дугаар  сарын 6-ны 07:00 цаг хооронд түр хаахаар болсон байна.

Энэ хугацаанд Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 39 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийхээр болжээ.

Бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас зөвшөөрөл авсны дагуу хийж байгаа аж.

 

Иймд жолооч нарыг уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.


 

Эх сурвалж: ТЦА