Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ачааны нисэх онгоц шатахуун дууссаны улмаас осолдож, таван хүн амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Украины Антонов АН-12 ачааны нисэх онгоц шатахуун дууссаны улмаас буух газартаа хүрч чадалгүй осолджээ.

Украины баруун бүсийн Львов хотод газардаж, шатахуунаа цэнэглэх ёстой байсан онгоц буух зурвасаас ердөө 1.5 км-ын зайнд хүч алдан унасан байна.

Ослын улмаас таван хүн газар дээрээ нас баржээ. Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, ачаа хариуцсан нэг хүн явсан байна.

Уг онгоц Испаниас Турк рүү ачаа тээвэрлэж явсан юм. Замдаа Львов хотод түр зогсож, шатахуун авах ёстой байжээ.

Ан-12 онгоц нь Украины “Ukraine Air Alliance” компанийн өмч юм байна. Анх 1950-аад оны үед зохион бүтээсэн 20 тонны даацтай уг онгоцыг өнөөдөр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд иргэний болон цэргийн ачаа тээврийн зориулалтаар ашигладаг.

 

Эх сурвалж: Russia Today