Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Колумбын нийслэлийн анхны метрог байгуулах компанийг энэ сард зарлана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Колумбын нийслэл Богота хотын анхны метроны шугамыг байгуулах тендерийн сүүлчийн шатанд хоёр консерциум шалгарсныг тус хотын захирагч өчигдөр зарлажээ.

Шалгарагсдын нэг нь Мексик, Испани, Францын компаниудын нэгдэл бол нөгөөх нь Хятад, Канадын консерциум юм байна.

Богота хотын дундуур 24 км урт агаарт өргөгдсөн метроны шугам байгуулах $3.9 тэрбумын төслийн гүйцэтгэгчийг аравдугаар сарын 21-ний өдөр зарлах юм.

Метро байгуулах ажил ирэх оны дөрөвдүгээр сард эхэлж, долоон жил үргэлжлэх бөгөөд гүйцэтгэгч компани эхний 20 жил үйл ажиллагааг нь хариуцах ажээ.

Колумбын нийслэл Богота хот 7 сая оршин суугчтай. Төслийн санхүүжилтийн 30 хувийг хотын төсвөөс, үлдсэн хэсгийг засгийн газар гаргахаар болсон байна.

 

Эх сурвалж: Reuters