Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Адилбиш: Мандал-Овоо сумын газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт Лхагва гарагт газар хөдөлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т орших Өтгөн багийн “Дахтын зоо” гэдэг газар энэ сарын 2-ны 02:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг тус аймгийн Газар хөдлөлт бүртгэх станцаас тус өдрийн 09:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Мандал-Овоо сумын ЗДТГ-ын дарга Д.Адилбишээс тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" гэв.

 

Эх сурвалж: ОБЕГ