Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс пуужингаас хамгаалах системтэй болоход нь Хятадад тусалж байгааг Путин мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин пуужингийн довтолгоог урьдчилан анхааруулах системтэй болоход нь Хятад улсад тусалж байгаагаа Сочи хотод болсон Валдай клубын уулзалт дээр өчигдөр хэлжээ.

“Нэгэнт ил болох нь тодорхой тул би өөрийгөө том нууц дэлгэж байна гэж бодохгүй байна. Бид пуужингийн довтолгоог урьдчилан анхааруулах системтэй болоход нь Хятадын түншүүддээ тусалж байгаа. Энэ бол тун чухал ажил бөгөөд БНХАУ-ын батлан хамгаалах чадварыг эрс сайжруулах ач холбогдолтой. Одоогоор зөвхөн АНУ, ОХУ л ийм системтэй байгаа” гэж тэр ярьсан байна.

Путин бас Орос, Хятадын харилцаа маш олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг энэ үеэр онцолжээ. “Манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа хэний ч эсрэг чиглээгүй” гэж тэр нэмж хэлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС