Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн ажилтан дөрвөн цагдааг хутгалж хөнөөсөн хэрэг Парист гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Парис хотын цагдаагийн газарт технологийн администратораар ажилладаг эрэгтэй хамт ажилладаг дөрвөн цагдааг хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг өчигдөр гарсан байна.

Нотр Дамын сүмтэй нэг гудамжинд оршдог, 19 дүгээр зуунд баригдсан цагдаагийн газрын төв байранд уг хэрэг гарчээ. Цагдаа нар алуурчныг тэр дор нь буудаж хөнөөсөн байна.

45 настай халдлага үйлдэгч нь 2003 оноос хойш цагдаагийн байгууллагад ажилласан, ямар нэг хэрэг зөрчил гаргаж байгаагүйг Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдээлжээ.

Аллагын зорилго тодорхойгүй байгаа ч террорист үйлдэл биш гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Хохирогч болсон дөрвөн цагдаагийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр алуурчин нь өөрийн шууд удирдлагатай маргаан зөрчилтэй байсан гэнэ.

Энэ хэрэг гарахаас нэг өдрийн өмнө Парисын төвд цагдаа нар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахдаа урт цагаар бага цалинтай ажилладаг, мэргэжил нэгтнүүдийнх нь дунд амиа хорлох явдал нэмэгдсэн зэрэг асуудлуудыг тавьж, засгийн газраас албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байв.

 

Эх сурвалж: Associated Press