Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

HUAWEI-с залгаад авто машины эзэн болсон гэхэд итгэж ядан хотруу шууд давхисан

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ зуны хамгийн том бэлэгтэй "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-д нэгдсэн хэрэглэгчид дундаас уралдааны супер ялагчид тодорч бэлгээ гардан авлаа. Долдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 27-н хүртэлх хугацаанд албан ёсны дистрибютер болох MOBICOM, UNITEL, SKYTEL, SOLAR STAR, TECHNOZONE-оос HUAWEI брэндийн гар утас худалдан авсан хэрэглэгч бүр тус уралдаант аянд оролцсон. Нийт оролцсон хэрэглэгчдээс уралдааны ялагч болох 111 хүнийг есдүгээр сарын 30-ны өдөр Боловсрол суваг телевизийн шууд эфирээр шалгаруулсан юм.

Дархан Уул аймгийн иргэн 21 настай Мөнхжаргал овогтой Анхзаяа "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-ы супер ялагчаар тодорч Jeep Cherokee автомашины эзэн болсон юм. HUAWEI P30 гар утасны эздээр Булган, Өмнөговь, Сэлэнгэ, Эрдэнэт, Улаанбаатар гэх мэт Монгол орны өнцөг булан бүрээс 10 хэрэглэгч тодорсон. Түүнчлэн 100 хэрэглэгч HUAWEI бэлгийн багцын эзэд болсон юм. Арга хэмжээний үеэр Төрийн соёрхолт Дуучин Болд  2019 оны будаг нь ханхалсан цоо шинэ Jeep Cherokee автомашин болон бусад бэлгийг эздэд нь гардуулан өглөө.

 

Урамшуулалт аяны супер ялагч М.Анхзаяа:  

 “Би есдүгээр сарын 2-нд Дархан Уул аймгийн Мобикомоос HUAWEI брэндийн утас худалдаж авсан. Аравдугаар сар ын 1-ний өглөө залгаад “та машин хожсон байна” гэсэн мэдээг дуулгахад хэн нэгэн утсаар худлаа тоглож байна гэж бодоод итгээгүй. Дараа нь HUAWEI MOBILE MONGOLIA FB Page-рүү холбогдож дахиж асуусан үнэн байсан. Гэсэн хэдий ч хотод ирээд HUAWEI-гийхантай уулзах хүртэл итгэж чадахгүй л байсан.  Үнэхээр их баяртай байна. Энэ аяныг үнэн шударгаар явуулж амьдралд минь ийм гэгээлэг сайхан мөчийг бэлэглэсэн HUAWEI брэндийн хамт олондоо баярлалаа. Өнөөдөр аав, ээж гэр бүлийнхэн минь бүгд цуг хүрэлцэн ирсэн. Дахин, дахин баярлалаа. "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-ы супер ялагч болсноо сонсоод л шууд хот руу таван цаг зогсолгүй давхиж ирсэн” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
 

HUAWEI P30 гар утасны ялагч Н.Наранхүү:

"Би анх наймдугаар сард UNITEL-ээс HUAWEI P20 утсыг худалдан авсан. Ингээд "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-нд оролцож өнөөдөр HUAWEI P30 утасны эзэн болоод зогсож байгаадаа туйлын их баяртай байна. Ийм сайхан аяныг зохион байгуулж олон хүнд баяр баясал авчирсан HUAWEI компанийн хамт олондоо маш их баярлалаа. HUAWEI гар утаснууд ер нь камерын үзүүлэлт, зураг авах чанар өндөртэй маш сайн утас гэж би боддог" гэсэн юм.
 

 HUAWEI бэлгийн багцын эзэн О.Бат-Оргил:

“Ажлаа хийгээд явж байтал “та бэлгийн багцын эзэн боллоо” гэж залгасан. Миний юм хожно гэж юу байх вэ гэж бодож байсан болохоор үнэхээр их гайхаж балмагдсан шүү. Гэхдээ өнөөдөр ингээд бэлгээ бариад зогсож байна. Баяртай сайхан байна. HUAWEI гар утасны камер их сайн бас хэрэглэхэд эвтэйхэн юм билээ. Тулгамдахаар хэлэх үг ч гардаггүй юм байна” гэж баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.
 

Ялагчдад бэлэг гардуулах үйл ажиллагааны үеэр Төрийн соёрхолт дуучин Д.Болд:

"Би бол HUAWEI-ийн үнэнч хэрэглэгч. Дараагийн шинэ загварын утас гарахыг тэсэн ядан хүлээдэг. Гар утас худалдаж аваад машин хожсон азтай, гайхалтай үйл явдлын гэрч болж байна. HUAWEI-ийн зүгээс маш хүртээмжтэй сайхан аяныг зохион байгуулж байгаад нь баяртай байна" гэв.

Хэрэв та уралдааны ялагчийн нэг болсон бол HUAWEI MOBILE МОNGOLIA facebook болон 7777-7722 утсаар холбогдон бэлгээ ирж авахад бүрдүүлэх бичиг баримтыг лавлах боломжтой юм байна.

 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.