Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзан, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "АНСА-гийн хугацааг жичдээ ярина. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг ондоо багтааж дангаар нь явуулах, эсвэл УИХ-ын ээлжит сонгуультай хамтад нь явуулах гэсэн хоёр хувилбар байгаа. Эхлээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ УИХ эцэслэн шийднэ. Түүний дараа ард нийтийн санал асуулгыг аль хувилбараар нь явуулахыг шийднэ" гэлээ.