2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-21°
22:00
S26
-22°
23:00
S26
-22°
00:00
S26
-22°
01:00
S26
-22°
02:00
S26
-20°
03:00
S26
-18°
04:00
S26
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д шинээр бий болж буй ажлын байрны тоо буурсан нь алтны ханшийг 20 ам.доллараар өсөхөд хүргэлээ

ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг

Өчигдөр АНУ-ын ADP Үндэсний Ажил Эрхлэлтийн тайлангаар өнгөрсөн сард 135,000 ажлын байр шинээр бий болсон нь таамаглал болох 140,000-аас бага байлаа. Ингэснээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж буй ажлын байрны тоо саарч байгаа нь цаашид Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа дэмжих алхамыг хийхэд хүргэж улмаар алтны ханш өсөх хүлээлтийг бий болголоо. Энэ нь алтны ханшийг 20 ам.доллараар өсөхөд хүргэсэн байна. 

 

2018 оны есдүгээр сард шинээр бий болж буй ажлын байрны дөрвөн сарын хөдөлгөөнт дундаж нь 226 мянга байсан бол энэ сард 147 мянга болж буурсан байна. Ийнхүү уг үзүүлэлт сүүлийн нэг жилийн хугацаанд хандлагаараа буурч байгаа нь эдийн засгийн уналтын дохио байж болзошгүй юм. Энэхүү бууралтыг жил гарны өмнө эхэлсэн гадаад худалдааны дайны сөрөг нөлөө гэж шинжээчид үзэж байна. 

 

Өнөөдөр 22:00 цагаас АНУ-ын үйлчилгээний салбарын ISM индекс зарлагдах бөгөөд өмнөх сараас буурах магадлалтай байна. Учир нь уржигдар аж үйлдвэрийн салбарын ISM индекс зарлагдаж 47.8 нэгжид хүрсэн нь зах зээлийн хүлээлтээс бага байсан юм. Тэгвэл үйлчилгээний салбарын ISM индекс 55 нэгжид хүрнэ гэсэн зах зээлийн хүлээлт байгаа юм.

Хэрэв уг хүлээлтээс бодит үзүүлэлт сайн гарвал алтны ханш буурах бол эсрэг  тохиолдолд өсөх юм. Үүнээс гадна маргааш АНУ-ын өнгөрсөн сарын хөдөлмөрийн зах зээлийн голллох үзүүлэлтүүд зарлагдах ба тэдгээр үзүүлэлтүүнд алтны ханшийг ирэх 3-6 сарын ханшийн чиглэлийг тодорхойлох хүчтэй байх юм. 

Нэмэлт мэдээлэл: Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.

x