Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн цэргийн ангиудыг сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 3
Сурталчилгаа

Хил хамгаалах ерөнхий газар, Мобиком Корпораци ХХК болон Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран хилийн цэргийн ангиудыг цахилгаан хангамжтай болгох, интернэтийн үйлчилгээнд холбох цогц ажлыг эхлүүлэхээр талууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол орны хилийн бүсүүд тэр бүр төвийн эрчим хүчинд холбогдох боломжгүй байдгаас гадна гол төлөв дархан цаазат, ховор ан амьтан элбэгтэй, байгалийн үзэсгэлэнт газар байршдаг учраас хулгайн ан, хилийн зөрчил зэрэг эрсдэлүүд тулгарахад мэдээлэл, харилцаа холбоо шуурхай дамжуулах явцад хүндрэл үүсдэг байна.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Мобиком Корпорациас нарны эрчим хүчний хавтан, зай хураагуур, зөөврийн компьютерийг үе шаттайгаар хандивлах бөгөөд тэдгээрийг Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны хамт олон иж бүрэн найдвартай ажиллагаатай систем болгон сонгогдсон Хилийн цэргийн ангиудад хүлээлгэн өгөх үүрэг оролцоотойгоор хамтран ажиллаж байгаа юм.

Мобиком Корпораци нь 1996 онд үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол орон даяар сүлжээгээ оруулж, 3G, 4G сүлжээг Монголдоо анхлан нэвтрүүлэн Монгол орны өнцөг булан бүрд өөрийн сүлжээ станцаа байгуулж, 1.5 сая хэрэглэгчдээ үүрэн холбооны төдийгүй өрхийн интернэт, дата төв, байгууллага хоорондын сүлжээний холболт зэрэг мэдээлэл, харилцаа холбооны бүхий л үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. Харин ийнхүү монгол орны торгон хил, онцгой зурвасын бүсэд шаардлагатай сүлжээний станцыг байгуулан, Монгол улсын хилийн цэргийн ангиудын мэдээлэл, харилцаа холбоог сайжруулахад хамтран ажиллаж байгаадаа туйлын талархалтай байгаагаа илэрхийллээ.

Энэхүү ажлыг нэн тэргүүнд Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангид хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид 13 нарын зай хураагуурын батарей болон зөөврийн компьютерүүдийг хандивласан юм.

Цаашид Монгол орны дархан хилийг хамгаалах хүндтэй үүргийг хүлээн ажиллаж байгаа Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс эрчим хүчний тулгамдсан асуудалтай ангиудыг сонгон хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.