Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ахынх нь амийг хөнөөсөн цагдаа эмэгтэйг дүү нь өршөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Даллас хотын цагдаагийн албан хаагч эмэгтэй гэртээ харихдаа будилж дээд давхрынхаа айлд ороод гэрийн эзэн хар арьст залууг хулгайчтай андууран буудаж хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн юм.

Энэхүү эмгэнэлт хэргийн талаар бид өчигдөр дэлгэрэнгүй мэдээлсэн.

Өчигдөр орой Техас мужийн шүүх цагдаа асан Амбер Гайгерыг хүн амины хэрэгт буруутган 10 жилийн хорих ял оноожээ.

Ялын шийдвэрийг танилцуулсны дараа хохирогч Ботам Жаны төрсөн дүү Брэндт цагдаа эмэгтэйг өршөөж байгаагаа мэдэгдээд шүүгчдээс түүнийг тэврэн сэтгэлээ илэрхийлэх зөвшөөрөл хүссэн байна.

“Би таныг уучилж байна. Бурхан ч гэсэн таныг уучилна гэдгийг би мэдэж байна. Би гэр бүлийнхээ өмнөөс биш, зөвхөн өөрийнхөө өмнөөс ярьж байгаа юм. Би бусдыг хайрладаг шигээ таныг ч бас хайрлан өрөвдөж байна” гэж хэлсэн Брэндт шүүхийн танхимд цагдаа эмэгтэйг удаан тэвэрч зогссон юм.

Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор унших боломжтой.

Эх сурвалж: ABC News