Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангай аймгийн хэмжээнд 37,388 толгой мал борлуулжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн С.Ганзориг нар Өвөрхангай аймагт ажиллаа.

Энэ удаа өвөлжилтийн болон мах бэлтгэлийн явцтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгөв.

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг гаргаж, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле Өвөрхангай аймгийн дулааны болон үйлдвэрийн аргаар мах бэлтгэх “Дэлхийн хүнс” ХХК,  “Өв эко мийт” ХХК, “Дээжийн өргөө” ХХК-ны мах бэлтгэлийн явцтай танилцсан юм. 

Өвөрхангай аймгийн хэмжээнд Адуу 3,351, Үхэр 3,720, Тэмээ 142, Хонь 21,044, Ямаа 9,131 толгой малаас, Бод 7,213, бог 30,175 нийт 37,388 толгой мал зах зээлд борлуулаад байна.

Одоогоор тус аймгийн “Өв-Эко Мийт” ХХК 2,500 гаруй үхэр нядалгаанд оруулж, 150 тонн орчим мах бэлтгэснээс 100 тонн мах “Дэлхийн хүнс” боловсруулах үйлдвэрт нийлүүлээд байна. Сарлагийн махны гарц 120 кг-аас доош жинтэйг 1 кг-г нь 6,000, харин махны гарц 120кг-аас дээш жинтэйг 1кг-г 6,500 төгрөгөөр, Монгол үхэр махны гарц 120 кг-аас доош байвал 1 кг-г нь 5,000 төгрөг, махны гарц 120 кг-аас дээш байвал 1 кг-г нь 5,500 төгрөгөөр худалдан авч байна. Махны үйлдвэрт төлөг 75.0-80.0 мянган төгрөг, адууны махыг 1 кг-г нь 5,800 төгрөг, ямааг амьдаар нь 80.0-120.0 төгрөгөөр худалдан авч байна.

“Дэлхийн мах” ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Гансүх “2019 оны эхнээс үйл ажиллагааг явуулж бодын 300 тонн, богийн 50 тонн махыг бэлтгэн нийлүүлсэн байна. Цаашид махны экспортыг хийх асуудлыг Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэвэл хуулийн дагуу гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж байна” гэдгийг онцолсон юм.

 

эх сурвалж: ХХААХҮЯ