Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа болон хэрэгжих төслүүд

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад 2020 онд гадаад орон болон олон улсын байгууллагуудын 1.3 их наяд төгрөгийн зээл, 150.3 тэрбум төгрөгийн тусламжаар төсөл хэрэгжих төсөөлөлтэй байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийн төслийг танилцуулах үеэр мэдээлсэн юм.

Уг төсөлд тусгасан төсөөллөөр ирэх жил гадны орнуудын зээлээр нийт 9 томоохон төсөл хэрэгжих бол тусламжаар 8 төсөл хэрэгжихээр байна. 

Зураг 1. Зээлээр хэрэгжих төслүүд

 
Эх сурвалж: Сангийн яам

Зураг 1. Тусламжаар хэрэгжих төслүүд

 
Эх сурвалж: Сангийн яам

Тухайлбал, Азийн хөгжлийн банк (АХБ) хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээг өчигдөр Засгийн газартай байгуулсан юм.

 

Эх сурвалж: Сангийн яам