Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци Мьянмар улсын MPT компанитай ‘’Санхүү бүртгэлийн ажилтнууд хооронд туршлага солилцох’’ хөтөлбөрийг хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 2
Сурталчилгаа

Ажлын талбар дээр амжилттай ажиллаж буй залуус “Ажилтан солилцоо” хөтөлбөрт хамрагдаж олон улсад ажиллаж туршлага хуримтлуулах трендийг Мобиком нэвтрүүлээд удаж байна. 

Дэлхийн дамнасан томоохон корпораци “KDDI GROUP”-ийн охин компани болох Мобиком Корпораци нь 5 ажилтан 2 жилийн хугацаатай Япон улс руу ажилтан солилцооны хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэ удаад  Мьянмар улсын “MPT” оператор компанитай хамтран анх удаа туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгууллаа. MPТ буюу “Myanma Posts and Telecommunications”  компани нь Мьянмар улсын шуудан болон үүрэн холбооны байгууллага бөгөөд 1992 оноос 2013 он хүртэл 54 сая хүн амтай Мьянмар улсад үйл ажиллагаа цорын ганц үүрэн холбооны оператор байжээ. Хөтөлбөрийн хүрээнд компанийн санхүү бүртгэлийн үйл ажиллагаа, дотоод хяналт, худалдан авалт болон төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч алба, хэлтсүүдийн шилдэг мэргэжилтнүүд туршлага солилцсон юм. Өнгөрсөн 5 дугаар сард Мобиком Корпорацийн мэргэжилтнүүд Мьянмар улсыг зорьсон бол 2019 оны 9 дүгээр сард MPT-ийн 3 мэргэжилтэн Монгол улсад ирж, бидний ажлын нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцаж, санхүү бүртгэл, дотоод хяналт, төлөвлөлт, агуулахын менежмент зэрэг чиглэлээр туршлага солилцлоо. Ингээд Мьянмар улсын мэргэжилтнүүдтэй уулзсан ярилцлагыг хүргэж байна.

 

-Сайн байцгаана уу? Цаг гарган уулзаж байгаад баярлалаа. Өөрсдийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу? Бид нар Мьянмар улсын “MPT” оператор компанийн Санхүүгийн тайлагнал, Удирдлагын тайлан болон Нөөцийн удирдлага албаны менежерүүд Wah Wah Shein, Win Pa Pa, Lwin Moh Moh Aye нар байна. Мобиком Корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор ирсэндээ баяртай байна.

-Энэхүү туршлага солилцооны хөтөлбөрийн талаар сэтгэгдлээ хуваалцвал?

-Бид нар анх Мобиком Корпорацийн Санхүүгийн тайлагналын менежер О.Нарангэрэлтэй “Skype”-аар холбогдсон. Нэг групп компанийн харьяа байгууллагуудын хувьд 2018 оны 6 сараас хоорондоо алсын зайнаас мэдээллээ хуваалцаж эхэлсэн. Тэгээд удирдлагын багийн дэмжлэгтэйгээр санхүүгийн дотоод үйл ажиллагаатай биечлэн танилцаж, мэдлэг, мэдээлэл хуваалцах, туршлага солилцох нь илүү үр дүнтэй гэж шийдсэн. Үнэндээ, анх ирээд маш их гайхширсан. Мобикомын оффисын дотоод засал, ажлын байрны орчин, ажилтнуудын уур амьсгал үүдээр ороход л маш дулаан, тав тухтай санагдсан. Танай шинэ оффис маш их таалагдсан. Цаашлаад санхүүгийн дотоод үйл ажиллагаа, ерөнхий болон дэд бүтцүүдтэй танилцахад бид нарт суралцах зүйлс маш их байна. Мобиком Корпораци нь санхүүгийн олон улсын стандартыг дэлхийн зах зээлд нэвтрэх бүрд нь хэрэгжүүлдэг гэдгээрээ маш том давуу талтай байсан. Тэгээд байгууллагуудынхаа дотоод үйл ажиллагааг харьцуулж үзэн ямар шийдлүүд нь аль байгууллагадаа хэрэгтэй байгааг гаргасан. Энэ л бидний гол зорилго байсан.

-Хоёр компанийн хувьд онцлог ялгаа нь юу байна вэ?

-Хамгийн анхны анзаарагдсан зүйл нь байгууллагын дотоод соёл, хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын дотоод заслын хувьд их ялгаатай байсан. Ажлын байрны орчин, нөхцөл бидний анхны хүлээлтээс маш өндөр байсан. Үнэхээр орчин үетэйгээ яах аргагүй хөл нийлүүлж алхаж байгаа нь харагдсан. Хэрэглэгчдийн зан төлөвийн хувьд  Мьянмар улсын дийлэнх хэрэглэгчид урьдчилсан төлбөрт багцын үйлчилгээ авдаг. Монгол улсын болон Мобиком Корпорацийн хувьд хэрэглэгчдэдээ зориулсан маш олон төрлийн сонголтыг гаргасан байна.

-Мобиком Корпорацийн ажилтнуудын ур чадварыг юу гэж дүгнэж байна вэ?

-Өөрсдийн ажиллаж буй мэргэжлийн салбартаа маш сайн мэргэшсэн, дотоод харилцааны уур амьсгал эерэг, зөв хандлагатай. Энэ нь ажиллах нөхцөл байдалд эергээр нөлөөлдөг. Ажилтнуудаа хэрхэн халамжилдаг зэрэг зүйлсээс сурах зүйлс их байна. Мөн буцаж очоод өөрсдийн санхүүгийн дотоод үйл ажиллагаа, бүтцүүддээ шинэчлэл хийх талаар ажиллах болно.

-Мобиком Корпорацийн хувьд сөрөг зүйлс мэдрэгдсэн үү?

-Үнэндээ маш таатай уур амьсгал дунд сөрөг зүйлс юу ч мэдрэгдээгүй.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье!

-Баярлалаа, ирэх жилүүдэд дахин уулзана гэж найдаж байна. Та бүхэнд нь мөн ажлын амжилт хүсье.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.