Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-аас Монголын шүүхийг цахимжуулахад 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна. 

ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох юм.

Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлж байгаа программ хангамжтай ХБНГУ-ын шүүхийн экспертүүд танилцахдаа өөрийнх нь улсад хэрэгжүүлдэг программуудаас илүү байгааг тэмдэглэж байсан нь ийнхүү тусламж үзүүлэх шалтгаан болжээ. 

 

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс