Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Базархандаев Амгалан Ринчинович: Арваннэгдүгээр сарын 6-12-нд Орос киноны долоо хоног болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

"Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019" өнөөдөр эхэлж байна. 

Үүнтэй холбоотойгоор манай улсад зохиогдох арга хэмжээнүүдийн талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс өнөөдөр мэдээллээ.

Манай улсад 59 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа "Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд" нь өнөөдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа өнөөдөр ОШУСТ-ийн их танхимд 18:00 цагт болно.
Арваннэгдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Орос киноны долоо хоног болно

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийн захирал Базархандаев Амгалан Ринчинович “Энэ өдрүүдэд маш олон соёлын арга хэмжээ зохион байгуулагдана.

Үүнээс цөөхөн хэдийг онцолж хэлбэл, энэ сарын 4-нд Санкт-Петербургээс “Урлагийн элч” хөгжлийн ордны цөөхүүл Монголд ирж тоглоно.

Мөн ОШУСТөв болон UBS телевизийн хамтран явуулсан “Наша песня” телевизийн уралдааны Гала концерт болно.

MNB телевизтэй хамтран явуулдаг “Бид Артек явна” уралдааныг сэргээж,  ЕБС-ийн сурагчдын хооронд орос хэлний мэдлэгээр уралдуулж, ялагчийг Артект амрах эхрийн бичгээр шагнана.

Арваннэгдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Орос киноны долоо хоног болох юм.

Энэ мэтээр бид долоо хоног тутам 2-3 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн.

"Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдөр” хаалтаа хийж том хэмжээний баярын тоглолтыг зохион байгуулна” гэлээ.

ОХУ нь Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн

Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн дэд тэргүүн Д.Цогзолмаа “1952 онд анх удаа Орос- Монголын найрамдлын сарын ажлыг зохион байгуулж байсан бөгөөд ирэх жил Орос- Монголын найрамдлын хамтын ажиллагааны 60 жилийн ойг тохионо.

Одоогоос 90 гаруй жилийн өмнө буюу 1922 онд анх удаа Монголоос 15 залуу Москва хотод суралцахаар явж байсан бол өнөө үед жил бүр 500 гаруй оюутан тэтгэлгээр суралцахаар ОХУ-г зорьж байна. 

Мөн Шинжлэх ухааны доктор хамгаалсан эрдэмтдийн 90 гаруй хувь нь Орос улсад хамгаалсан байдаг бөгөөд манай улсын эхний гурван ерөнхийлөгч хүртэл Орос улсад сургуульд төгссөн байдаг.

Түүнчлэн УИХ-ын 76 гишүүний 42 нь ОХУ-д сургууль төгссөн байна.

Үүнээс харахад ОХУ нь Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.

“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2019”-ийн үргэлжлэх хугацаанд маш олон арга хэмжээ Улаанбаатарт төдийгүй Завхан, Ховд,Орхон аймагт зэрэг явагдах аж.

“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2019”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр: