Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд шилжүүлдэг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. 

Тэрбээр “Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулах шат дараалалтай байсан. Үүнд өөрчлөлт оруулж, сар бүрийн 20-ны өдөр Төрийн сангаас тухайн хүүхдийн дансанд мөнгө нь байршиж байхаар өөрчлөлт оруулж, зохицууллаа. 

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу хүүхдийн мөнгийг олгоод байна" гэлээ.