Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд томоохон гүүр нурснаас таван хүн сураггүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Тайваний арлын зүүн хойд хэсгийн тэнгисийн усан дээр тавигдсан Нанфангао нэртэй гүүр өчигдөр өглөө нурсан байна.

Хяналтын камерны бичлэгээс үзвэл тухайн үед гүүрэн дээгүүр явж өнгөрсөн ачааны машин эрэгт хүрэхийнхээ өмнөхөн осолджээ. Шатахуун тээвэрлэж явсан уг машин унасан хойноо шатсан ч жолооч нь амьд гарсан тухай New York Times мэдээлсэн байна.

Гүүр нурсны улмаас нийт таван хүн сураггүй болж, 12 хүн бэртсэн тухай мөн мэдээлжээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дээр дурдсан ачааны машины жолооч, аврах албаны хоёр ажилтан, гүүрэн дор завьтай загасчилж байсан хэд хэдэн хүн байгаа гэнэ.

Эх сурвалж: Mashable