Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосоос харвасан пуужин Япон улсын харьяаны тэнгисийн усанд унажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Умард Солонгос хоёр ширхэг баллистик пуужинг Япон тэнгисийн чиглэлд харважээ.

Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр эдгээр пуужингуудыг тус улсын Вонсан боомтын ойролцоо цэгээс зүүн зүгт харвасан байна.

Харвасан хоёр пуужингийн нэг нь Япон улсын усан хилийн дотор унасан тухай Токиогоос мэдээлжээ.

“Өнөөдөр өглөө Умард Солонгосын тал хоёр баллистик пуужин харвалаа. Тэдгээрийн нэг нь Шимане мужийн ойролцоох манай улсын харьяа тэнгисийн усанд унасан байна. Тэнд байсан загас агнуурын хөлгүүдэд аюул учруулсан тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна. Мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байна” гэж Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

2019 оны долдугаар сараас хойш Умард Солонгосын дэглэм ойрын тусгалын пуужингуудыг тогтмол туршиж байгаа. Зөвхөн наймдугаар сард Пёньян нийт таван туршилт зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: ТАСС