Махатма Гандигийн хөшөөний хажууд
09:00 цагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөнө.
МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд
11:00 цагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс "Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019"-ийн талаар мэдээлнэ.
ЗХЖШ-ын Жагсаалын талбайд
11:00 цагт Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл илэрхийлнэ.
11:00 цагт УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.
МҮЭХ-нд
12:00 цагт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
ГХЯ-нд
13:30 цагт Их Британи Умард Ирландын Хаант Улсын (ИБУИНХУ) Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан сайд Хэйдэр Уилер сэтгүүлчидтэй уулзана.
15:50 цагт БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцана.
Төрийн ордонд
14:00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны удирдлагууд Боршоо, Бичигтийн боомтыг өргөтгөх, Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийг үргэлжлүүлэх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт "Шударга ёс, агаар ус" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Point продакшн”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын нэгдсэн зөвлөл байгуулагдсан талаар болон байгуулагдах болсон шалтгааныг танилцуулж мэдээлэл хийнэ.
12.00 цагт ДАШТ-ээс хасагдсан залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав МЧБХ-ны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлж буй талаараа мэдээлэл хийнэ.
13.00 цагт АШУҮИС-ийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Цолмонгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж тус сургуулийн багш, ажилчид хэвлэлийн хурал зарлалаа.
Шангри ла зочид буудалд
11:30 цагт “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлын үеэр “Оюу толгой” компани Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА) харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.