Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийг тендерийн асуудлаар саатуулжээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг
mpa.mn

АТГ-аас өнгөрсөн Даваа гарагт ХХААХҮЯ-нд шалгалт хийж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн О, Газар тариалан, хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн А нарыг саатуулжээ.

Тэднийг хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлэх юм.

Энэ талаар АТГ-аас “Тус яамны нэр бүхий албан тушаалтнуудыг тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн. Тодорхой объектуудад үзлэг, нэгжлэг хийсэн нь үнэн” гэлээ. Ахлах мэргэжилтэн О, A нарыг Дарханы гурил, тэжээлийн үйлдвэртэй холбоотой тендерийн асуудлаар саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Зураг