Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний есөн сарын байдлаар 4,447 иргэнд 313 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгоод буйг Монголбанкнаас мэдээлж байна. 

Үүнээс 2019 оны есдүгээр сард,

  • Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд,
  • Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд,
  • Банкууд өөрийн эх үүсвэрээс нийт найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олгожээ.