Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомчууд 6 дахь жилдээ цусны донор боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 1
Сурталчилгаа

Дижитал хөгжлөөр тэргүүлэгч Мобиком Корпораци ХХК-ийн хамт олон Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Мобиком Корпораци ХХК нь 1500 гаруй ажилтнаа хагас жил тутам эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаас гадна гэнэтийн ослын болон амь насны даатгалын үйлчилгээнд хамруулдаг. Жил бүрийн намар өрнөдөг “Цус хандивлах өдөрлөг”-ийг ажилтнууд өөрсдийн санаачилгаар хамт олныхоо дунд зохион байгуулдаг бөгөөд монголынхоо мянга мянган иргэнд алтан амь бэлэглэх нь тэдний туйлын зорилго ажээ. “Цусны донор болох нь цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мөн аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай байдаг.” гэдгийг өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд хэлж, тайлбарлаж байсан юм.

Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд чиглэсэн “Үдийн цай” хөтөлбөр, “Сумдын сургуулиудад ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих WASH төсөл”, мөн тун удахгүй “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, өдгөө ч хэрэгжүүлсээр байна. Харин нийт ажилтнуудынхаа санал санаачилгаар, хамт олноороо гар бие оролцон зохион байгуулдаг Нийгмийн хариуцлагын ажил бол яах аргагүй ийнхүү 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Цус хандивлах өдөрлөг” юм. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр 5-аас дээш удаа цусаа хандивласан Мобикомын ажилтнуудад “Тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч” хэмээх талархлын бичгийг хүндэтгэн өглөө.

Уншигч, хэрэглэгч та бүхэн жил бүр эрүүл мэндийнхээ үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж, доорх зурагт заасан зүйлсийг хангаж байгаа бол хамгийн багадаа жилд нэг удаа цусаа хандивлахыг уриалж байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.