Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

МСҮТ-ийн багш нарын Улсын зөвлөгөөн энэ сарын 3-нд болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын Улсын зөвлөгөөн анх удаа болох гэж байгаа талаар өнөөдөр салбарын сайд нь мэдээлэл хийлээ.

Тус зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар аравдугаар сарын 3-нд Төрийн ордонд болох юм. 

Багш нарын чадавхыг сайжруулах, салбарт тулгамдаж буй асуудал ба шийдлийг хэлэлцэх энэхүү зөвлөгөөнд салбарын 2,500 орчим багшийн төлөөлөл болсон 800 багш оролцох аж.

Монгол Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар төрийн болон хувийн өмчийн 84 МСҮТ, Политехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт 200 гаруй мэргэжлээр 38.5 мянган суралцагч суралцаж буй бөгөөд төгсөгчдийн 60 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа тухай албаныхан мэдээллээ. 

Түүх сөхвөл, 98 жилийн өмнө буюу 1921 онд Ардын Засгийн газрын тогтоолоор Телефон, цахилгаан мэдээний албан хаагч бэлтгэх сургууль байгуулагдсан цагаас Монголын мэргэжлийн боловсролын салбар үүсэн хөгжсөн байдаг.