Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

27 настай эрэгтэй нүхэн жорлонд унаж амиа алджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ онд бага насны хүүхэд нүхэн жорлонд эндсэн тохиолдлууд гарсан юм. Гэвч насанд хүрсэн хүн ч нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай зүйл болжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нүхэн жорлонд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 13:19 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу аврах ангийн 6 алба хаагч 13:30 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 27 настай, эрэгтэйн цогцсыг дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгчээ.

Гэр хорооллын нүхэн жорлонд хүүхэд гэлтгүй том хүн ч унаж амиа алдах тохиолдол гарч байгаа тул болгоомжтой байхыг зөвлөж байна.