Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэгэ Системс” компани Энэтхэгийн Infosys компанитай хамтарч ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг Улс дахь айлчлалын хүрээнд Энэтхэгийн Infosys компанитай Монгол Улсаас очсон төлөөлөгчид уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан билээ. Уг уулзалтын үеэр “Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал өөрийн компанийн “Гэрэгэ Киоск”-ны талаар танилцуулан, Infosys компанитай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Гэрэгэ компани нь төрийн үйлчилгээг цахимжуулах, санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ чиглэлээр  Энэтхэг улсын туршлагаас суралцах, мөн InfoSys компанийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтарсан төслүүдээс туршлага судлах сонирхлоо илэрхийлсэн юм. Төрийн үйлчилгээг цахимжуулан, санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг бүх иргэдэд хурдан шуурхай, чирэгдэл хүндрэлгүй, хамгийн хямд үнээр хүргэх нь бүх л хөгжиж буй орнуудын тэргүүн зорилт болоод байгааг хоёр тал онцлон хэлэлцлээ.

Дашрамд дурдахад, манай улсад төрийн үйлчилгээ авах, үйлчилгээний төлбөрөө төлөх гэж урт дараалалд зогсож, үнэт цагаа үрдэг байсан үе тун удахгүй ард хоцрох нь ээ. “Гэрэгэ Системс” ХХК-ийн “Гэрэгэ Киоск” энэхүү ачааг үүрэлцэж, төрийн олон төрлийн үйлчилгээний төлбөр хүлээн авах үүргийг хурдан шуурхай гүйцэтгэж байна.

 

Санхүүгийн үйлчилгээг бүх иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх зорилготой 80 гаруй “Гэрэгэ Киоск” Улаанбаатар хотын бүх дүүргийн 50 байршилд ажиллаж байна.

Авто машины торгууль, татвар төлөх, хот хоорондын нийтийн тээврийн тасалбар авах, авто машины дугаар авах төлбөр, эзэмшигч солих тэмдэгтийн хураамж, УБЕГ-ын бүх төрлийн үйлчилгээ, лавлагааны хураамж зэргийг “Гэрэгэ Киоск”-оор банк оролгүйгээр төлөх боломжтой. Цаашид “Гэрэгэ Киоск” болон “Гэрэгэ Апп”-аар дамжуулан Улаанбаатар хотын захиргааны бүх төрлийн үйлчилгээний төлбөр, шүүхийн төлбөр, архивын лавлагаа, гааль, төрөл бүрийн татвар, нийгмийн даатгалын төлбөр хүлээн авах зэрэг олон үйлчилгээг авах боломжтой болох юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.