Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эдийн засгийн өдөр" чуулган болно

ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шангри-Ла зочид буудалд 

09:00 цагт "Эдийн засгийн өдөр" чуулган болно. Дижиталчлал, автоматжуулалт болон аж үйлдвэрийн хувьсгал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, илтгэл тавигдана.

Корпорэйт Конвеншн Центр, Концерт танхимд

09:00 цагт “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал" бага хурал эхэлнэ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн- Монгол Япон сургалтын эмнэлэг

09:30 цагт АШУҮИС-ийн харьяа Монгол Япон сургалтын эмнэлгийн нээлт болно. 

Төрийн ордны В танхимд

11:00 цагт Ерөнхий сайдын ивээл дор болох Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний талаар холбогдох албаны хүмүүс танилцуулж, салбарын өнөөгийн байдал, бодлого үйл ажиллагааны талаар ХНХЯ-ны удирдлагууд, Ерөнхий сайдын Ажлын алба мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:30 цагт Засгийн газраас Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг нураах шийдвэр гаргасныг эсэргүүцэж “Соёлын өвөө хамгаалцгаая” сэдвээр иргэд мэдээлэл хийнэ.

МУИС-ийн төв байрны 320 тоотод

12:10 цагт “Рио тинто компани МУИС-тай хамтран 2020 онд гарааны болон лаборатори бизнесийн инкубатор хөтөлбөр хэрэгжүүлэлж, хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

ХХМТГ-ын хурлын зааланд

14:00 цагт “UNFRIEND” хөдөлгөөний үргэлжлэл “Цахим орчинд зөв байх" мэдлэг чадварыг олгох зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран “Зөвийг түгээе" аяныг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.