Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины экс ерөнхийлөгч өнөөдөр худал яриаг илрүүлэгч машины өмнө мэдүүлэг өгнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украин улсын ерөнхийлөгч асан Петро Порошенког өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр Киевийн Шүүх Эмнэлгийн Судалгааны Хүрээлэнд байцаахаар болжээ.

Ингэхдээ хүний худал яриаг илрүүлэгч машин (полиграф) ашиглах юм байна.

2019 оны наймдугаар сард Украины Мөрдөн Байцаах Үндэсний Товчоо экс ерөнхийлөгчийг полиграф ашиглан байцаах зөвшөөрлийг шүүхээс авснаа мэдэгдэж байв.

Гэхдээ зөвхөн Украины Прямой телевизийн сувгийг худалдахдаа татвараас зугтсан гэх хэргийн талаар байцаахад ийм арга хэрэглэх шийдвэр гаржээ.

Өнгөрсөн хавар болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаных нь дараа Петро Порошенкотой холбоотой авлига, татвараас зугтсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зэрэг хэд хэдэн гэмт хэргийг шалгаж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС