Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хот орчмын чиглэлүүдийн автобусны карт уншигч автоматаар эцсийн зогсоолын тарифаар төлбөр авдаг болсон"

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот орчмын буюу "ХО" тодотголтой нийтийн тээврийн чиглэлүүдийн тариф нэмэгдсэн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компанитай холбогдож тодруулахад "Автобусны тариф нэмэгдээгүй. Уг нь 2015 оноос хойш хот орчмын чиглэлүүд хот доторхоос арай өндөр тарифтай байж ирсэн. Зорчигч "ХО" тодотголтой чиглэлийн автобусанд суумагц жолооч хаана буухыг нь асуугаад карт уншигч төхөөрөмжид тохиргоо хийж, төлбөрийг авах ёстой. Хамт зорчих тохиолдолд жолоочид хэлж тохиргоо хийлгээд картаа уншуулдагтай адил гэсэн үг.

Жолооч энэ үйлдлээ хийдэггүй байсан нь нийтийн тээврийн алдагдлын шалтгаан болж байна гэж үзсэн учраас "ХО" тодотголтой чиглэлийн автобусны карт уншигч төхөөрөмж автоматаар эцсийн зогсоолын тарифаар төлбөр авдаг болсон" хэмээн тайлбарлалаа.

Автоматаар эцсийн зогсоолын тарифаар тооцох тохиргоо энэ сарын 23-наас хэрэгжиж эхэлжээ.