Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 364 дуудлага иржээ.

Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7
  • Мөргөлдөх хэлбэрээр 1
  • Онхолдох хэлбэрээр 1 тус тус гарсан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

Сонгинохайрхан  дүүрэг, 21 дүгээр хороо Партизаны замд "Тоёота Приус" маркийн автомашин онхолдож, нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутагт "Toyota corolla" маркийн автомашин онхолдож, хоёр хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн осол гарчээ.

Төв аймагт "Тoyota progress" маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээс:

Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх

16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.

16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

Тав. Явган зорчигчийн үүрэг 

5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

 

Эх сурвалж: ТЦА