Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

₮46.2 тэрбумын өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 техник нийлүүлнэ

ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.   

Тэгвэл тус төслийг УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар гишүүдийн 56.4 хувийн саналаар дэмжээд байна.

Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлнэ.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал унтраах зориулалтын автомашины хангалт 14.4%-аар нэмэгдэх юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар