Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Ангарагт хүрээд эргэж ирэхээр бүтээгдсэн Starship хөлгөө танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сансрын нисэгчид болон ачаа барааг сар, Ангараг гараг, ер нь нарны системийн хаана ч хүргээд буцаж эх дэлхийдээ газардах чадвартай хөлгийг Илон Маск танилцуулжээ.

Тэрээр мөнгөлөг метал хийцтэй Starship хөлгийг Техас мужийн өмнөд хэсэгт орших SpaceX компанийн сансрын буудлаас шууд видео дамжуулалтаар танилцуулсан юм. Илон Маск нэгээс хоёр сарын дотор шинэ хөлгөө 20,000 орчим метр өндөрт хөөргөсний дараа газарт босоо чиглэлтэй буулгах туршилтыг хийхээр төлөвлөсөн байна.

Сансрын хөлгийг олон дахин ашиглах технологи нь амжилттай хэрэгжвэл хүн төрөлхтөн гараг хооронд аялах боломж нээгдэхийг тэр онцолжээ.

Starship хөлгийг танилцуулсан өдөр нь (өнгөрсөн Бямба гараг) SpaceX компани анхны пуужингаа тойрог замд хүргэсний 11 жилийн ойн өдөр байсан юм.

Эх сурвалж: The Guardian