Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост “харласан” Казахстаны иргэдийн тоо огцом өсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн талаар зарим тоо баримтыг Ням гарагт парламентын гишүүдэд танилцуулжээ.

Энэ оны долдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост 370,889 гадаадын иргэн хууль бусаар оршин сууж байгаа нь нийт гадаадын иргэдийн 15 хувь болж байгаа гэнэ.

Тэдгээрийн тал орчим нь буюу 164,135 хүн визний хугацаагаа хэтрүүлэн “харлаж” үлдсэн байна. Тус улсын засгийн газар өнгөрсөн онд болсон Пёнчаны өвлийн олимпийн наадмыг тохиолдуулан визний бодлогоо түр зөөлрүүлсэн нь үүнд гол нөлөө үзүүлжээ.

Хууль бус гадаад иргэдийн бараг 40 хувийг Тайландын иргэд бүрдүүлсэн байна. Тэдний тоо 2015 онд 52,000 байсан бол энэ оны дундуур 140,000 болж, бараг гурав дахин өссөн гэнэ.

Харин хууль бус цагаачдын өсөлтөөр Казахстаны иргэд тэргүүлсэн байна. Тус улсаас Өмнөд Солонгост амьдарч буй хууль бус цагаачдын тоо 2015 онд 1,337 байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 10,707 болж, найм дахин өсжээ.

 

Эх сурвалж: Korea Times