Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Грета Тунбэргийн НҮБ-ын индрээс хэлсэн үгийг DEATH METAL дуу болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Шведийн байгаль орчныг хамгаалагч, 16 настай Грета Тунбэрг НҮБ-ын чуулганы индрээс үг хэлэхдээ дэлхийн удирдагчдыг загнаж, шуугиан дэгдээсэн билээ.

Тэгвэл рок хөгжмийн уран бүтээлч, YouTube-чин Жон Моллуск тэмцэгч охины үгийг DEATH METAL төрлийн дуу болгон өөрчилснөө олон нийтэд хүргэжээ. Гретагийн “I want you to panic” (Би та нарыг айлгамаар байна) гэж хэлсэн үг түүнд ийм бүтээл туурвих санаа өгсөн гэнэ.

Грета илтгэлдээ “дэлхий ертөнцийн сүйрэл”, “та нар яаж чадаж байна аа?”, “бид та нарыг хэзээ ч уучлахгүй” зэрэг хатуу үгсийг ашигласан нь ийм төрлийн дуу бүтээхэд тохиромжтой байсан ажээ.

Гретагийн метал рок дуу нийтлэгдсэнээсээ хойш гурван өдрийн дотор 1.9 сая гаруй хандалт авсан байна.

Эх сурвалж: Mashable