Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ICT EXPO 2019 онцлох оролцогч

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ жилийн ICT EXPO-д дэлхийд мэдээлэл технологийн инновациар тэргүүлэгч Xerox, Axis, Genetec, Kaspersky, Inspur брэндийн албан ёсны төлөөлөгч Таван Богд Солюшинс ХХК нь техник, технологийн олон шинэлэг шийдлүүдийг та бүхэнд  танилцуулж байна.

“Таван Богд Солюшинс” ХХК нь Xerox Corporation–ийн албан ёсны дистрибютерээр 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 оноос Axis Communication компанитай түншлэн Axis Solution Gold partner эрхтэйгээр иж бүрэн хяналтын камерын систем, Genetec Inc-ийн хөгжүүлдэг статистик, аналитикийн ухаалаг шийдлүүдийг байгууллага бүрийн нөхцөлд тохируулан шийдэж өгч байна. 

Мөн 2019 онд ОХУ-ын Kaspersky компани, БНХАУ-ын №1 сервер болон түүнд суурилсан шинэлэг шийдлийг нэвтрүүлэгч Inspur группийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага болон үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн чанартай, хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор байна. 

Та ICT EXPO-д хүрэлцэн ирсэнээр олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харах  бөгөөд эдгээрээс дурьдвал оффисын принтер нь дан ганц хэвлэх, хувилах үйлдэл хийхээс гадна бичиг баримтыг орчуулах, аудио хэлбэрт оруулан сонсох, хэвлэлийн зардлын тооцоо хийх, хувиарлах, мэдээллийн аюулгүй байдал хяналт гэх мэтчилэн олон нэмэлт боломжтой болсоныг харах юм.  

Axis брэндийн хувьд Axis Network Radar Detector–ийг онцлон танилцуулж байгаа юм. Тус төхөөрөмж нь цахилгаан соронзон долгион ашиглан хамрах хүрээн дэх биетийг илрүүлэх, чиглэл, хурдыг тодорхойлохын зэрэгцээ хяналтын системтэй холбогдон дохио өгөх, илэрсэн биетийг камерын хяналтаар дагах, талбай гэрэлтүүлгийг асаах, зарлан мэдээлэх системээр мэдэгдэл хүргэх гэх зэрэг хүний оролцоотой ажиллагааг хөнгөвчилж гэмт үйлдэлд түргэн шуурхай арга хэмжээ авах боломж олгодог юм. 

Түүнчлэн мэдээллийн технологийн салбарт гарсан бусад дэвшилтэд технологийн шийдлүүдийг Мишээл Экспод хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.