Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци стартапуудыг дэмжин ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Дижитал хөгжлөөр тэргүүлэгч Мобиком Корпораци ХХК-иас стартапуудыг дэмжих зорилгоор тэдэнд зориулсан хамтын оффисын төвөө тун удахгүй нээх гэж байна. Тэгвэл өнөөдөр энэхүү ажлыг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхийн тулд ICT EXPO 2019 үзэсгэлэнгийн үеэр “Старт Монгол” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Старт Монгол компани нь 2011 оноос эхлэн “Стартап Монгол” ТББ-ын шугамаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа Монгол дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин, олон нийтэд сурталчлах ажил үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж, өдгөө Улаанбаатар хотод 3, Дархан хотод 1 гээд нийт 4 хамтын оффисыг байгуулан ажиллаж байгаа туршлагатай компани юм. 

 
 

Талууд хамтран ажилласнаар Монголдоо олон зуун стартапууд төрөн гарах нөхцөл боломжийг бүрдүүлэхүйц хамтын оффисын жишиг төвийг байгуулж, тун удахгүй Улаанбаатар хотод дахин нэг хамтын оффисын төв үүд хаалгаа нээх аж.  

Мобиком Корпорацийн хувьд 1.5 сая хэрэглэгчдээ шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн сацуу нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ залуу үеэ дэмжих үйлст хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 

Хамгийн сүүлийн жишээг дурдахад, Seedstars World олон улсын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд уг тэмцээн нь дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагддаг, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуусын хүсэн хүлээдэг, баг бүрэлдэхүүнээ “сойдог” хамгийн том тэмцээн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.