Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй зохион байгуулж эхэллээ

www.ulaanbaatar.mn
2019 оны 9 сарын 28
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр явуулахаар ажиллаж байна.

Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх юм. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэж байгаа юм.

Тус сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд buyandelger7788@gmail.com хаягаар сургалтын анкетыг ирүүлэх юм. Мөн нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг НГБХЗХГ-ын мэргэжилтэн 8877-4344 утаснаас лавлах боломжтой гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.