Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Горхи Тэрэлжийн БЦГ-т "Сave Rock" цогцолбор байгуулагдана

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн аялал жуулчлалын өдөр энэ өдөр тохиож буй. Горхи Тэрэлжийн БЦГ-т байрших 100 ламын агуйн дэргэд Сave Rock цогцолбор байгуулагдахаар энэ өдөр шав нь тавигдлаа.

Энэхүү төсөл нь 2020 онд хэрэгжиж эхлэх ба 100 орчим машины зогсоол, задгай театр, үйлчилгээний газар, ногоон орчин, ариун цэврийн байгууламж, иргэдэд түшиглэсэн үйлчилгээнүүд зэрэг бусад зүйлс төлөвлөгдсөн байна. 

Тус цогцолборын газрын асуудлыг БОАЖЯ болон Горхи Тэрэлжийн БЦГ-аас шийдэж өгч байгаа ба төсөл хэрэгжүүлэгч "Өндөр Улаан" ХХК-ийн зүгээс нийт 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Ашиглалтад орсон жилээс эхлэн цогцолбор жилийн нийт орлогын 2.5 хувийг Горхи Тэрэлжийн БЦГ-т өгөх гэрээг байгуулжээ. Тус хувиар орж ирэх санхүүжилтыг Тэрэлжид ногоон бүс, аялал жуулчлалын салбарт эргүүлэн зарцуулахаар тусгагджээ.

Арга хэмжээнд БОАЖЯ, АЖБЗГ-ын дарга С.Баясгалан, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргад, Өндөр Улаан ХХК-ийн захирал П.Батхүү нар болон бусад төлөөлөгчид оролцож төслийг танилцуулав. 

Мөн энэ үеэр БОАЖЯ-аас дотоод гадаадын аялагч жуулчдад морь унуулах үйлчилгээ эрхэлж буй нутгийн иргэдэд эмээл, хазаар бэлэглэж #Хандлагаа_өөрчилье хариуцлагатай аялуулахыг уриаллаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.