Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Уламжлал ба орчин үеийг хослуулсан Шуанлиан тосгон

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

БНХАУ улс 2020 он гэхэд ядуурлаас бүрэн ангижрах зорилго тавин ажиллаж байна.

Үүний биелэлтийн талаар Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа хэлэхдээ "Ядуурлыг арилгахыг зорин ажилласан цагаас эхлэн өнгөрсөн таван жилийн хугацаанд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд 13 сая гаруй хүнийг ядуурлаас гаргасан. Ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа иргэдийг үлдсэн хугацаанд багтан амьдралын түвшинг нь дээшлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа" хэмээв.

Иргэдийнхээ амьдралын боломжийг дээшлүүлэх, тогтвортой орлогыг бий болгох, мэдлэг боловсрол олгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг олон сан, төрийн бус байгууллага БНХАУ-д байдгийн нэг нь дээрх сан.

Бусдаасаа ялгаатай нь Энхтайван хөгжлийн сан нь Монгол, Лаос, Мьянмар зэрэг хил залгаа улсдаа хандив, тусламжийн төсөл хэрэгжүүлдэг.

Тухайлбал, Улаанбаатар хотод

  • Чингэлтэй дүүргийн Хайлаастын эцэст Хүүхдийн амбулатори
  • Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг
  • Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг зэргийг барьж байгуулан, орчин үеийн техник, төхөөрөмжөөр иж бүрэн тоноглохын зэрэгцээ эмч ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулсан байдаг.

Эдгээр нь Хятадын Энхтайван хөгжлийн сан болон Монголын "Хангарьд-Улаанбаатар" ТББ-ын хамтын ажиллагааны үр дүнд биеллээ олсон төсөл юм.

Ноён Ван Хуа "Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаг. Үүний дээр эмч, багш мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж байна" хэмээн сангийнхаа үйл ажиллагааны талаар ярьсан бөгөөд сэтгүүлчдэд ч мөн мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай. 

Харин энэ удаад Хятад улс ядуурлыг арилгах зорилгоо биелүүлэхээр хэрхэн ажиллаж байгаатай танилцах боломжийг Монголын сэтгүүлчдэд олгосон юм.

Ядуурлыг арилгах хөтөлбөрийг голчлон баруун мужуудад хэрэгжүүлж байгаа ба үүний нэг нь Гансу муж байв. Хятадын баруун хэсэгт орших энэ муж нь ядуурлын түвшнээрээ улсдаа гуравдугаарт эрэмбэлэгджээ.

14 хот, 26 сая гаруй хүн амтай тус мужид Шар мөрөн, Солонгон уул, түүхэн олдворууд гэх мэтчилэн жуулчдын сонирхлыг татах зүйл ихтэй.

Гадны төдийгүй дотоодын жуулчид ч энэ мужийг олноор зорих бөгөөд сүүлийн үед олны анхаарлыг татах шинэ цэг бий болсон нь Шуанлиан тосгон (Shuanglian village) юм.

"Хотжилт хүчээ авахын хэрээр уламжлалт аж ахуй, өв соёлоо хадгалан үлдэх, залуу хойчдоо өвлүүлэх нь бидний зорилго болоод байна" хэмээн тус тосгоны хөтөч танилцуулгын эхэнд хэллээ.

Гансу мужийн Дингши хотод байрлах уг тосгонд одоогоор 1,625 хүн амьдарч, голчлон эрдэнэшиш тариалж байна.

"Ядуурлыг арилгах зорилгын хүрээнд тосгоныг шинэчлэх төслөө оршин суугчдад нь анх танилцуулахад хүчтэй эсэргүүцсэн тул 5-6 удаа сургалт хийж, юуг хэрхэн хийх талаараа мэдээлэл өгсний үр дүнд бүгд хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь эгэл жирийн хуучин тосгон байсан энэ суурин одоо уламжлал, орчин үеийг хослуулсан аялал жуулчлалын нэгэн чухал хэсэг болон хөгжиж байна" гэж хөтөч бүсгүй тайлбарласан юм. 

Тосгоныг 13 сая юаниар сэргээн засварласан бөгөөд цаашид үзвэр үйлчилгээний газрыг байгуулахаар газар шорооны ажлыг хэдийнээ эхлүүлсэн байв. 

Хашаа, хана бүртээ өмнө нь ашигладаг байсан тариалангийн аж ахуйн хэрэгслүүдээ өлгөж, зарим хэмгийг өнгө алагласан зургуудаар чимжээ. Эдгээрийг төрөөс төсөвлөсөн хөрөнгө болон оршин суугчдын дотоод нөөц боломжоор хамтран тохижуулжээ. 

Мөн Шуанлиан тосгоны өмнө хэсэгт оршин суугчид цайны мухлагууд ажиллуулдаг. Ийм мухлаг ажиллуулах жилийн түрээс нь 2,000 юань бөгөөд энэ нь иргэдийнхээ орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тул нэн хөнгөлөлттэй боломж олгодог байна.

Өдрийн цагаар Шуанлиан тосгоны шинэчлэлийг сонирхох жуулчид олон байх бол оройн цагаар гоёмсог гэрэлтүүлгээр чимсэн цайны мухлагт зочлохоор ойролцоох хот тосгодоос хүмүүс их ирдэг аж.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг