Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст есдүгээр сарын 23-26-нд нийт 1,286 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний 868 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Үүний улмаас 32 хүн гэмтсэний 9 нь хүүхэд бөгөөд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Түүнчлэн ноцтой ослын улмаас энэ долоо хоногийн эхний дөрвөн өдөрт гурван иргэн амь насаа алдсан байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.09.24-ний өдрийн 11:13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 39-р дунд сургуулийн урд автобусны буудал дээр Daewoo маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг хохироосон. 
  • 2019.09.25-ны өдрийн 17:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн нутаг асфалтан замд Тоёото Приус маркийн автомашин онхолдож, жолооч Ш нас барсан.
  • 2019.09.25-ны өдрийн 19:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Дух толгой” гэх газар шороон замд DAEWOO-150 маркийн мотоцикл онхолдож, жолооч Р нас барсан.

Гарсан ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 20, мөргөлдөх хэлбэрээр зургаа, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурав тус тус бүртгэгджээ.

Үүний дээр алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2.8 хувиар, гэмтсэн хүний тоо 52.3 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2 дахин ихэссэн бол нас барсан хүний тоо 25 хувиар тус тус буурсан  байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба