Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн 9 дүгээр сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийллээ.

Мөн арга хэмжээний үеэр Беларусь, Киргизийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.