Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 11 дэх удаагийн БАЛДОРЖ шагналтнууд тодорлоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал гардуулах 11 дэх удаагийн ёслол өчигдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. 

Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан энэхүү ёслолын энэ жилийн онцлог нь шүүгчдээс гадна зөвлөх багийнхан сэтгүүлчдийн бүтээлийг нэр дэвшүүлдэг болсон явдал байв. Түүнчлэн шагнал гардуулах журамд өөрчлөлт орж, Гран Пригээс гадна гурван бүтээлийг тусгай байрт шалгаруулдаг болж буй. Үүгээрээ БАЛДОРЖ шагналын нэр хүнд, үнэ цэн улам өсөж, цараа нь өргөжсөнийг ёслолд оролцогчид онцолж байв. 

Энэ удаагийн шалгаруулалтад 27 сэтгүүлчийн 61 бүтээл нэр дэвшсэнээс:

БАЛДОРЖ шагналтнаар:

  • Сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар буюу “Хүрээлэн” төслийн багийн  “Калмык их нүүдлийн мөрөөр”, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорсноор хоёр дахь удаагаа энэхүү шагналын эзэн болов. 

Тусгай байрт:

Сэтгүүлч Х.Уянгын цуврал нийтлэл нь Хамарын хийд орчмын газрыг ухаж төнхөхөөс хамгаалж чадсанаараа үр дүнд хүрсэн бол "iKon.mn" сайтын цуврал нийтлэл нь ЖДҮДС-ийн бага хүүтэй мөнгийг улстөрчид хувьдаа авч, иргэдийн боломжийг хулгайлсан явдлыг ил гаргаж тавьснаараа нийгэмд хамгийн их шуугиан тарьсан бүтээлд шалгарсан юм. 

Харин сэтгүүлч Б.Энхцэцэгийн хөрөг нийтлэл, ярилцлага нь сэтгүүлчийн ур шингэсэн шилдэг бүтээл болсон хэмээн үнэлэгдэж ийнхүү БАЛДОРЖ шагнал олгожээ. 

Шагналын ёслолын ажиллагаанаас хийсэн фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг