Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхбат: Эдийн засаг, бизнесийн орчин нь технологид тулгуурлан шинээр загварчлагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

“Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохиогдож буй ICT Expo-2019  арга хэмжээний хүрээнд мэдээлэл, технологийн салбарын одоогийн болон ирээдүйн чиг хандлагын талаарх Юнител группын гүйцэтгэх захирал Д.Энхбатын байр суурийг танд хүргэж байна.


Мэдээллийн технологийн өнгөрсөн жилийн судалгаанаас харвал Монгол Улсын нийт дата хэрэглээ нь дэлхийн дунджаас өндөр, Юнител группын 4G хэрэглэгчийн тоон үзүүлэлт нийт хэрэглэгчийнхээ 50 хувиас дээш гарчээ. Өөрөөр хэлбэл иргэдийн дата хэрэглээ нь хөгжиж буй улс биш, харин хөгжингүй орнуудын үзүүлэлттэй эн тэнцүү байна.

 

Харин сүүлийн үед 3G хэрэглээ зогсонги байдалд орсон. Учир нь тус технологи нь завсрын буюу 4G-д шилжих шилжилтийн үеийн технологи учраас хэрэглээнд нэвтрээд долоон жил болсон нийт хэрэглэгчийн дөнгөж 30 хувь нь ашигласан. Гэтэл 4G технологи нэвтрээд гурван жил болоход л нийт хэрэглэгчийн 50-аас илүү хувь ашиглаж байна. Энэ нь хэрэглэгчийн зан төлөв, амьдрах орчин байдал гэдэгтэй харьцуулахад хэрэглэгчийн хэрэглээ нэлээн өндөр түвшинд байгаа юм. Тухайн шинэ технологи нэвтрэхэд маш хурдан хүлээн авч хэрэглээндээ шингээж байгаа юм. Энэ нь тухайн улс орон дижитал шилжилт рүү шилжихэд суурь дэд бүтцийн нэг  буюу хэрэглэгч талаасаа бэлэн болчихсон гэсэн үг.

 

Дэлхийн эдийн засаг шинээр загварчлагдаж байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг цоо шинэ буюу “Технологид суурилсан эдийн засаг, бизнесийн шинэ загварчлал”-руу шилжиж байна. Бид өмнө нь мэдлэг, оюун ухаан, үйлдвэржилт, машин механизмд суурилдаг байв. Харин өнөө цагт өндөр хурдны технологи, хиймэл оюун ухаан, cloud, super connectivity зэрэг технологид тулгуурлан шинээр загварчлагдсан.

 

Өмнө нь байгууллагын хөгжлийн трэндийг ажиглавал нийт төсвийнхөө 5 хувийг мэдээллийн технологид зарцуулдаг байв. Тэгвэл энэхүү трэнд нь маш хурдацтай өөрчлөгдөж, зарим улс болон байгууллага нь нийт төсвийнхөө 25-аас илүү хувийг мэдээллийн технологидоо зарцуулж байна. Үүнтэй зэрэгцээд шийдвэр гаргах түвшний удирдлагын багтаа ч хамгийн багадаа л хоёроос доошгүй мэдээлэл технологийн салбарын хүнийг томилох хандлага. Дэлхий ингэж өөрчлөгдөж, ирээдүйг зураглаж байна.

Эцэст нь тэмдэглэхэд дотоодын компаниуд ч технологид суурилсан бизнес модуль руу шилжсэн. Үүнтэй уялдаад салбарын хүний нөөцийн хомсдлын шинж тэмдэг бага багаар илэрсээр байна. Түүнчлэн инженер суурьтай бизнесмэнүүд олон болсноор олон жил ярьсаар байгаа дижитал шилжилтийг хурдлуулахад томоохон түлхэц болно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.