Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк “Лайк”-ын тоог нууцлах туршилтаа эхлүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том сошиал платформ эзэмшигч Фэйсбүүк компани энгийн хэрэглэгчийн пост дахь “Лайк”-ын тоо болон реакц, видео үзсэн тоо зэргийг нууцалж, бусдад харагдуулахгүй байх туршилтыг өнөөдрөөс эхэлж байгаагаа зарлажээ.

Дээрх нууцалсан мэдээллүүдийг зөвхөн постын эзэн нь хардаг байх юм.

Туршилтыг өнөөдрөөс зөвхөн Австралийн хэрэглэгчдийн хүрээнд эхлүүлжээ.

“Лайк”-ын тоо нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүмүүс хооронд тэгш бус байдал үүсгэж байгаа гэсэн судлаачдын дүгнэлт дээр үндэслэн уг туршилтыг эхлүүлж байгаагаа Фэйсбүүк тайлбарлсан байна.

Мөн хэрэглэгчид нь “Лайк”-ын тооны хойноос хөөцөлдөхийн оронд нийтэлж байгаа зүйлийнхээ чанар, агуулгын үнэн зөв байдалд илүү анхаарал тавьдаг болно гэж үзэж байгаа гэнэ.

Фэйсбүүк компанийн эзэмшилд байдаг Инстаграм сүлжээ өнгөрсөн долдугаар сараас ижил туршилтыг мөн Австралийн зах зээлд хэрэгжүүлж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press